Зэвсэглэсэн этгээдийн үйлдсэн халдлагын улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БАНГКОК. /Reuters/. Тайландын зүүн хойд нутгийн Накхон Ратчасима хотод өнгөрсөн бямба гарагийн орой зэвсэглэсэн цэрэг худалдааны төвд гал нээсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгдэж 29 хүрсэн байна. Уг халдлагын улмаас 50 гаруй хүн шархаджээ.
Аюулаас хамгаалах
хүчний алба хаагчид халдлага үйлдсэн этгээдийг ням гарагийн өглөө буудан
хөнөөсөн юм. Уг гэмт этгээд Тайландын армийн алба хаагч байсан бөгөөд
ойролцоох цэргийн баазаас галт зэвсгүүд хулгайлсан байжээ.
Тайландын Ерөнхий
сайд Прают Чан-о-чагийн ням гарагт мэдэгдсэнээр, зэвсэглэсэн этгээд үл хөдлөх
хөрөнгөтэй холбоотой санхүүгийн асуудалтай тулгарсан байсныг тогтоосон хэдий
ч түүний халдлага үйлдсэн шалтгаан тодорхойгүй хэвээр байна.