Орон нутгийн өмчит байгууллагууд ажлаа тайлагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Орон нутгийн өмчит байгууллагууд 2019 оны ажлын тайлангаа
аймгийн удирдлагуудад танилцууллаа. Орхон аймагт орон нутгийн өмчит аж ахуйн
тооцоот үйлдвэр болон хувьцаат компани 10 гаруй бий. Тухайлбал, аялал,
жуулчлалыг хөгжүүлэх, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх зорилгоор “Хөх Монгол”,
“Их Шүтээн” цогцолбор, үндэсний ёс заншил, уламжлалаа хөгжүүлэх, “Гэр бүлийн
ордон” үйл ажиллагаа явуулж байна. Гэр бүлийн ордон нь 2006 онд байгуулагдсан
бөгөөд “Мөнгөн хурим”, “Алтан хурим”, “Очир-Эрдэнэ” хурим болон “Дархан бэр”, “Уран
бэр” хүндэтгэлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.
Өнгөрсөн оны долоодугаар сард байгуулагдсан “Мэдээлэл шуурхай удирдлагын
төв” нь аймгийн хэмжээний нэгдсэн камерыг хянах, нийтийн тээврийн хэрэгслийн GPS хяналт, 101, 102, 103,105 дугаарт ирсэн дуудлагын дагуу
ажиллаж байгаа тээврийн хэрэгслийг хянадаг юм. Дээрх байгууллагын удирдлагууд
2019 онд ажилласан тайлан болон санхүүгийн тооцоо, өр, авлага, цаашид тулгамдаж
буй асуудлаа танилцууллаа.