Тайландын цэрэг 20 гаруй хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-02-09 10:06:31

БАНГКОК. /BBC/. Тайландын зүүн хойд нутгийн Накхон Ратчасима хотод бямба гарагийн орой зэвсэглэсэн цэрэг худалдааны төвд гал нээсний улмаас 26 хүн амиа алдаж, 57 хүн шархадсан байна.


Гэмт этгээд бямба гарагт командлагчаа хөнөөж, цэргийн баазаасаа зэвсгүүд хулгайлжээ. Уг цэрэг дэлгүүр дотор бүгэсэн бөгөөд цагдаа, цэргийн ажилтнууд уг дэлгүүрийг бүсэлжээ.


Аюулаас хамгаалах хүчний алба хаагчид орон нутгийн цагаар ням гарагийн өглөө гэмт этгээдийг буудан хөнөөсөн байна. 


Тайландын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн газрын мэдээллийг иш татан уламжилснаар, уг цэргийн халдлага үйлдсэн шалтгаан одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа аж.

相关新闻