БОЭТ-д шаардлагатай тоног төхөөрөмж өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Онцгой комиссоос БОЭТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмж буюу хүчилтөрөгч өтгөрүүлэгч, зайнаас хүний биеийн халуун хэмжигч, пульсоксиметр буюу зүрхний пульс болон цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг тодорхойлогч аппарат хүлээлгэн өглөө.
Нийт 4.3 сая төгрөгийн өртөгтэй 22 ширхэг тоног төхөөрөмж өгсөн байна. Эдгээр төхөөрөмж нь зөвхөн халдварт өвчний үед гэлтгүй БОЭТ-д өдөр тутам хэрэглэгдэхээрээ давуу талтай юм.


