Хоригдлууд дроноор хориотой илгээмж авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-02-03 15:21:55

АФИН/РИА Новости/. Грекийн Трикала хотын шоронгийн хоригдлууд дроны тусламжтай хориотой илгээмж авжээ. Тодруулбал тэдэнд гар утас илгээсэн бөгөөд цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.



Өнгөрсөн бямба гарагийн орой шоронгийн хамгаалалтын ажилтнууд засан хүмүүжүүлэх газрын дээгүүр хоёр дрон нисэж байгааг ажигласан байна. Тийнхүү шоронгийн ажилтнууд байрны дотуур шалгалт хийж, 5 ширхэг гар утас, 8 сим карт, чихэвч багтсан гурван цаасан ууттай илгээмж байгааг илрүүлсэн байна. Иймэрхүү тохиолдол өнгөрсөн жил мөн гарч байжээ. 

相关新闻