Ираны төлөөлөгчдийг ИХАБ-ын уулзалтад оролцохыг зөвшөөрөөгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН. /TASS/.
“Зууны хэлэлцээр”-ийн асуудлаар хийх Исламын хамтын ажиллагааны байгууллагын
уулзалтад оролцохыг Саудын Арабын эрх баригчид Ираны төлөөлөгчдөд зөвшөөрөөгүй
байна. Энэ тухай Ираны Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Аббас Мусави
мэдэгдсэн байна.
“Исламын хамтын
ажиллагааны байгууллагын /ИХАБ/ Ерөнхий нарийн бичгийн дарга Жидда хотод болох
хуралдаанд Ираны төлөөлөгчдийг оролцохыг урьсан хэдий ч Саудын Арабын эрх
баригчид төлөөлөгчдөд виз олгохоос татгалзсан” хэмээн тэрбээр хэлжээ. Түүнчлэн
Ираны ГХЯ ИХАБ-ын нарийн бичгийн дарга
руу албан ёсны эсэргүүцлийн нот бичиг явуулах талаар мэдэгдсэн байна.
Зууны хэлэлцээр
гэгдэх Палестин-Израилийн асуудлыг энх тайван замаар зохицуулах төлөвлөгөөний
гол зүйл заалтуудын талаар Д.Трамп 1 дүгээр сарын 28-нд мэдэгдсэн юм. Эдгээр
зүйл заалтад Израилийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрөх, зэвсэгт тэмцлээс
зайлсхийхийг тусгажээ.