"Ремикон","Талх чихэр"-ийн ханш өндөр өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-31 17:57:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 31-нд I, II, III ангиллын 32 ХК-ийн 26.337.433 төгрөгийн үнийн дүн бүхий 89.362 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Ремикон" (RMC+5.79%) болон "Талх чихэр ХК (TCK+5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол секюритиес" (MSC-14.71%) болон "Силикат" ХК (SIL-13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.37 хувиар буурч 18828.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.665.213.247.546 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻