Харгуй ТӨХК 34,7  хувь нь дунд эрсдэлтэй үнэлэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 15:31:35

Хэнтий аймаг дах Мэргэжлийн хяналтын газрын 2016 оны хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шалгалтын явцад нийт 10 зөрчил илрүүлж, тус зөрчлийг арилгуулахаар 9 заалт бүхий албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Тухайлбал, Харгуй ТӨХК-ний өргөх машин механизм, техникийн бэлэн байдалд холбогдох хууль, дүрэм, журам стандартын хэрэгжилтэнд шалгалт хийлээ. Хяналт шалгалтыг 5.19.10 кодтой Өргөх байгууламж ашиглагч, эзэмшигч байгууллага, иргэнийг шалгах хяналтын хяналтын хуудсаар эрсдлийн түвшин тогтоож 34,7 хувь нь дунд эрсдэлтэй үнэлэгджээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

相关新闻