"Монгол даатгал", "Багануур"-ын хувьцааны ханш хамгийн их өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-27 17:40:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, нэгдүгээр сарын 27-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 336.641.828 төгрөгийн үнийн дүн бүхий 586.300 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 17 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Монгол даатгал" (CHE+15%) болон "Багануур" ХК (BAN+13.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC -7.44%) болон "Улсын их дэлгүүр ХК (UID -4.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.6 хувиар буурч 18885.36 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.672.554.304.755 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


相关新闻