Голын мөс аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх аюултай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар ихэнх гол, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Хангай нурууны араас усжих Суман, Чулуут, Хойт Тамир харуулууд битүү мөсөн бүрхүүлтэй. Урд Тамир мөсөн бүрхүүл, харзтай, Чулуут-Өндөр-Улаан, Хануй-Эрдэнэмандал харуулууд ёроолдоо хүртэл хөлдсөн байна. Мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-12 см-ээр нэмэгдэж, 35-110 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.