Оюутнууд цагдаа нартай хамтран эргүүл хяналт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Цагдаагийн газар “Цагдаа 95” 10 хоногийн аяныг явууллаа. Энэхүү аяныг цагдаагийн байгууллагын 95 жилийн ойг угтаж цагдаагийн ажил албыг сурталчлах, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор явуулжээ. Аянд Завхан аймаг дахь Политехникийн коллежийн багш, ажилчид, сурагчид оролцлоо.
Аяны хүрээнд тус коллежийн оюутан сурагчдын дунд гар зураг, уран илтгэлийн болон гар урлалын уралдааныг зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн долоон ангийн анги даасан багш, сурагчид, цагдаагийн алба хаагчтай хамтран 48 цагийн эргүүл шалгалтыг хийжээ.
Энэ үеэр Улиастай сумын баар цэнгээний газар болон согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэгүүд, РС тоглоомын газруудад хяналт тавьж цаг хэтрүүлсэн, удаан хугацаагаар хүүхэд тоглуулсан, үдшийн цагаар бүлэг бөөгнөрөл үүсгэж сэлгүүцсэн зэрэг 60 орчим зөрчлийг илрүүлж, гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байх талаар зөвөлгөө өгсөн байна. Мөн тус сургуулийн 600 орчим сурагч, багш, ажилчидын дунд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх сургалтыг явуулж 1200 гаруй гарын авлага тараажээ.
Завхан Б.Мягмарсүрэн