Аймгийн хэмжээнд халдварт өвчний 677 тохиолдол бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-16 14:28:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд халдварт өвчний 677 тохиолдол бүртгэгдсэн нь улсын дунджаас 53.3 пунктээр буурсан үзүүлэлттэй байна.

Халдварт өвчний гаралт сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч байгаа ч нийт халдварт өвчний дотор бэлгийн замаар дамжих халдвар, гэдэсний халдвар, сүрьеэгийн өвчлөлүүд ихсэх хандлагатай байгаа аж. Хорт хавдрын шалтгаант нас баралт 10000 хүн амд 10.0 ногдож байгаа нь 2018 оноос 1.8 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Мөн 2019 онд зүрхний шигдээс өвчний шалтгаант нас баралтын 24 тохиолдол бүртгэгдсэн нь урьд оноос 35.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэмбүүг устгая” аяныг аймгийн 18 суманд зохион байгуулж, бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлэх үзлэг, шинжилгээнд 15587 хүнийг хамруулан өвчлөгсдийг хавьтагчдын хамт эмчлэн эрүүлжүүлжээ.

 


相关新闻