Энэ жил Орхон аймагт 1206 сурагч төгсөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНЭнэ жил Орхон аймагт 12 дугаар ангийг 20 сургуулийн 1206 сурагч төгсөнө. Тэдний 98 хувь нь Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Бүртгэл энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ. Сурагчид онлайнд нэгэнт бүртгүүлсэн бол хасах, солих боломжгүй харин хичээл нэмэх эрхтэй юм.
Энэ удаа монгол хэл, бичгийн шалгалт зургаадугаар сарын 15-нд болно. Шалгалтыг нэг удаа авах бөгөөд дүн нь бусад хичээлийнхтэй зэрэг гарна гэж аймгийн Боловсрол, Соёлын газрын мэргэжилтэн Ү.Энхням хэллээ. Гэхдээ монгол хэл, бичгийн шалгалтдаа унасан бол хуваарь сонгох боломжгүй бөгөөд дараа жил дахин шалгалт өгөх ажээ.
Энэ жил Боловсролын үнэлгээний төв шалгалтын хуудас засдаг машинаа шинэчилсэн тул хариултын хуудасны загвар өөрчлөгджээ. Тодруулбал, сурагчид хариугаа харандаагаар бичнэ.
Б.Оюун-Эрдэнэ