Байгаль нуурт болсон загасчлалын тэмцээнд Монголын баг тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Байгаль нуурт мөсөн загасчлалын олон улсын нээлттэй "BOTIF-2020" тэмцээн энэ сарын 5-6-нд болж тэргүүн байрт Монголын “Найзууд” баг /М.Жаргалсайхан В.Балданхүү/ шалгарч, 100 мянган рублийн шагнал хүртжээ.
Хоёрдугаар байрт Улаан-Үд хотын “GTA” баг /Р.Ю.Байковский, И.И.Спепанов/ шалгарсан бол гуравдугаар байрын эзнээр Эрхүү хотын “Дикая речка” баг /В.Н.Чекрыжав И.С.Шнейдер/ тодорсон байна. Мөн Монголын Номадс I баг /С.Намнандорж, В.Нямдаваа/, Номадс II баг / Г.Гантөмөр, К.Бадарч/ тус тэмцээнд амжилттай оролцсон байна.