Ирландад 2030 оноос шатахууны худалдааг хориглож магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ДАБЛИН. /Xinhua/. Ирландад 2030 оноос шатахууны худалдааг хориглох саналыг
тусгасан хуулийн төслийг тус улсын Засгийн газар даваа гарагт танилцуулсан
байна.
“Уур амьсгалын
өөрчлөлтийн ерөнхий хөтөлбөр”-ийг Харилцаа холбоо, уур амьсгал, байгаль орчны яамны
цахим хуудсанд нийтэлсэн бөгөөд үүнд 2045 оноос дизель хөдөлгүүртэй автомашинд
зөвшөөрөл олгохоо зогсоох санал мөн багтжээ. Ирландад 2050 он гэхэд хүлэмжийн
хийн ялгарлыг тэглэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлд Засгийн газар хүчин чармайлт
гаргаж буйг уг хуулийн төсөл харуулжээ.
"Бид ирээдүй хойч
үедээ илүү сайхан, эрүүл, тогтвортой хөгжил бүхий Ирланд улсыг өвлүүлэн
үлдээхийн тулд одооноос хичээх хэрэгтэй” гэж Харилцаа холбоо, уур амьсгал,
байгаль орчны сайд Ричард Брютон уг баримт бичгийг танилцуулах үеэрээ хэлсэн байна.