Америкийн компани Ираны нефть, химийн бүтээгдэхүүнийг сонирхож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
sarnai@montsame.mn
2016-04-20 16:57:15

ТЕГЕРАН. /IRNA/. Америкийн нэр хүндтэй нэгэн компани Иранаас нефть-химийн бүтээгдэхүүн худалдан авах хүсэлт тавьсан хэмээн Абадан хотын Нефть химийн цогцолборын удирдах захирал Массуд Жебраил мэдэгджээ.

Түүний хэлснээр,  уг асуудлаарх хоёр талын зөвшилцөл дуусахаас нааш компанийн нэрийг зарлах боломжгүй ажээ. Мөн тэрбээр цааш нь хэлэхдээ “АНУ-ын компаниуд Европ дахь салбараараа дамжуулан Иранаас нефть-химийн бүтээгдэхүүнүүд худалдаж авна. Тэдгээр компаниуд Иранаас поливинил хлорид (PVC) авах хүсэлт тавьсан” гэлээ.

Мөн “Хоёр талын солилцооны талаар чухал уулзалт хэлэлцээр удахгүй болно” гээд “нэгдүгээр сарын 16-нд Ираны эсрэг  авсан хоригийг цуцалж Хамтарсан үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг “Хэрэгжүүлэх өдөр”–ийг зарласны дараагаар нэр хүндтэй дэлхийн компаниудтай хамтран ажиллахад учирч байсан саад тотгорууд арилсан билээ. Зарим маргаантай асуудлууд байгаа учраас Америкийн компаниуд дэлхийн бусад улсууд дахь өөрсдийн салбаруудаар дамжуулан хамтран ажиллах асуудлыг хэлэлцэж байгаа юм” гэж Массуд Жебраил нэмж хэллээ.

Х.Сарнай

 

相关新闻