Боливид Ерөнхийлөгчийн сонгууль 5 дугаар сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-04 12:39:01

БУЭНОС-АЙРЕС. /TASS/. Ерөнхийлөгчийн сонгууль 5 дугаар сарын 3-нд болно хэмээн Боливын Сонгуулийн дээд шүүхийн гишүүн Оскар Ассентеуфель мэдэгджээ. Сонгууль болох өдрийн талаарх албан ёсны мэдээллийг Сонгуулийн дээд шүүх 1 дүгээр сарын 6-нд олон нийтэд хүргэх аж.


Боливид өнгөрсөн 10 дугаар сарын 20-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дээд шүүхийн мэдээлснээр, тухайн үед ерөнхийлөгч байсан Моралес олонхийн саналыг авсан юм. Үүний дараа Моралес сонгуульд ялалт байгуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа түүний гол өрсөлдөгч Карлос Меса мэдэгдсэн юм.  Санал хураалтын дүнг зарласны дараа Моралесыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан зохион байгуулж, Боливид эмх замбараагүй байдал дэгдэж эхэлсэн байна.



相关新闻