Цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-01-03 12:42:25

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн А/02 дугаар захирамжаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг энэ сарын 3-12-ны өдрийг дуустал түр зогсоох шийдвэр гаргалаа.

Учир нь аймгийн хэмжээнд амбулаторийн үзлэгээс томуу томуу төст өвчний эзлэх хувь 18.6 хувьд хүрч, 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл, хүндрэл ихтэй байгаа юм.

Мөн энэхүү захирамжаар сурагчдын улирлын амралтын хугацаанд олон нийтийг хамарсан үзвэр үйлчилгээ, соёл урлагийн үйл ажиллагаа, дугуйлан секц, давтлагыг хязгаарлахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо. Томуу, томуу төст өвчний тархалтын байдалтай холбогдуулан сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулах, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргаж, сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, сумын Засаг дарга нарт үүрэг болгов.

相关新闻