Филиппинд хар салхины улмаас 47 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-12-30 15:10:59
Yesukheitumur Tumurbaatar

МАНИЛА. /NHK/. Өнгөрсөн долоо хоногт Филиппиний нутгаар дайрсан хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 47 хүрч өссөн талаар тус улсын төрийн мэдээллийн агентлаг ням гарагт мэдээлжээ.  


Тус агентлагийн мэдээлснээр, хүчтэй хар салхи хуурай газрыг дайран өнгөрсний дараа 12 хүн сураггүй болж, 28 хүн гэмтсэн байна.


Байгалийн гамшигт нэрвэгдсэн Мимаропа бүс нутаг болон Лейте, Илоило, Капис мужуудын нутагт хохирогчдын тоо нэмэгдсээр байна. Тус улсын төвийн бүс нутгаар дайран өнгөрсөн “Ursula” хэмээх хар салхины улмаас 400 мянга гаруй айл өрх өртөж, 266 мянга орчим барилга байшин сүйдсэн тухай тус агентлагийн мэдээлэлд дурджээ. Эрх баригчдын мэдээлснээр, тус бүс нутгаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.

相关新闻