Мөргөлдөөний үеэр олон мянган хүн амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-27 11:25:33

МОСКВА. /TASS/. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Афганистанд болсон террорист халдлагууд, байлдааны ажиллагаануудын улмаас 100 мянга гаруй иргэн амиа алдсан юмуу бэртэж гэмтжээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Тадамичи Ямамото мэдэгджээ.


Афганистан дахь хүчирхийллийг даруй зогсоож, энх тайванд хүрэх арга замыг эрэлхийлэхийг тэрбээр сонирхогч талуудад уриалжээ. Үүнтэй холбогдуулан энэ улсад дайсагнагч талуудын нэг болох хэт давруу үзэлт “Талибан” хөдөлгөөн эрх баригчидтай шууд яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байгаад харамсаж буйгаа тэрбээр илэрхийлсэн байна. 

相关新闻