Саудын Арабын эрх баригчид эрт гэрлэхийг хоригложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ДОХА. /Saudi Gazette/. Саудын Арабын эрх баригчид олон жил хэлэлцсэний эцэст эрт гэрлэлтийг хориглож, 18-с дээш насны хүмүүст гэрлэлтээ батлуулах хууль ёсны зөвшөөрөл олгох дээр хэлэлцэн тогтжээ. Тус улсын Хууль зүйн сайд Валид ас-Самаани шинэ хуулийг орон нутгийн бүх шүүх рүү илгээжээ.
Өсвөр насныхан буюу 18-аас доош насны хүмүүс гэрлэлтээ батлуулахыг хүсвэл тусгай
шүүх зөвшөөрөл олгох бөгөөд эрт гэрлэлт нь хос залуус болон тэдний ирээдүйд сөрөг
нөлөөтэй эсэхийг судалж байж шийдвэр гаргах аж.
15-аас доош насны эмэгтэйчүүдийг гэрлэхийг хориглосон хууль өнгөрсөн 1
дүгээр сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсний дараа энэ хуулийг баталжээ. Үүнээс
өмнө залуу охид гэрлэлтээ батлуулах явдал маш түгээмэл байсан учир Саудын Араб
гэрлэлтийн насны доод хязгаарыг заагаагүй байжээ.