Томскийн компаниуд бүтээгдэхүүнүүдээ Монголд танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-20 11:17:49

ТОМСК. /ruscable/. ОХУ-ын Томск мужийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 5-9-ны хооронд Монгол Улсын нийслэл Улаанбаатар болон Эрдэнэт хотод ажиллаад ирлээ.

Томскийн бизнес эрхлэгчдийн хөрш оронд хийсэн бизнес аяллыг тус мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим мужийн  Үйлдвэр, аж ахуйн нэгжийн хөгжлийн газар зохион байгуулжээ.

Томскийн бизнес эрхлэгчид «Томсккабель» нээлттэй хувьцаат нийгэмлэг, АК «Томские мельницы» хүнсний үйлдвэрлэлийн компани, «Субмикронные технологии», «Фабрика продуктов питания РусЛана», «ГК «Геосфера», «Пенопласт», «Теплосервис-Т» зэрэг 10 компанийн бүтээгдэхүүнүүдийг болон үйлчилгээг монголчуудад танилцуулсан байна.

Дөрөвдүгээр сарын 5-нд Томскийн төлөөлөгчид Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөгчидтэй тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимд уулзсан нь бизнес аяллын гол үйл явдал байлаа. Уг арга хэмжээний хүрээнд Томскийн бизнес эрхлэгчид Монголын бизнес эрхлэгчид болон эрх бүхий байгууллагуудын төлөөлөгчидтэй 60 гаруй хэлэлцээ хийжээ.

Д.Жаргал

 

相关新闻