"Авто импекс", "Мандал Даатгал”-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-23 19:06:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болов.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 61 компанийн 17.8 сая ширхэг хувьцааг 1.415.958.742.8 төгрөгөөр арилжив.

Энгийн арилжаагаар идэвхтэй арилжсан хувьцаа:

Симбол

Компанийн нэр

Ширхэг  

 Үнийн дүн 

1

MNDL

МАНДАЛ ДААТГАЛ

12,271,338

624,895,295

2

ADB

АРД КРЕДИТ ББСБ ХК

3,809,271

295,442,312

3

AARD

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ

82,841

155,080,056

4

ADU

ХӨВСГӨЛ АЛТАН ДУУЛГА

141,212

98,846,930

5

APU

АПУ

89,215

53,810,684

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

Ширхэг  

 Үнийн дүн 

1

ARD

АРД КАПИТАЛ ГРУПП ХХК

13,695,818

772,370,841

2

MNET

АРД СЕКЮРИТИЗ ХХК

5,466,942

698,810,457

3

GLMT

ГОЛОМТ КАПИТАЛ ХХК

11,932,780

661,816,902

4

BUMB

БУМБАТ-АЛТАЙ ХХК

1,114,865

296,786,179

5

TDB

ТИ ДИ БИ КАПИТАЛ ХХК

872,900

107,432,073

Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.


Тендер арилжаагаар: 12 дугаар сарын 16-наас 2019 оны 12 дугаар 20-нд "Атар-Өргөө" ХХК -ийн 43 ширхэг үнэт цаасыг 2.5 сая төгрөгөөр арилжаалав.

12 дугаар сарын 20-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2.604.651.728.985.62 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 18891.53 нэгж болж өмнөх 7 хоногоос 0.83 хувиар буурав.


Харин өнөөдрийн буюу 12 дугаар сарын 23-ны арилжаагаар I, II, III ангиллын 26 ХК-ийн 144.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 333.390  ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 14 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол нэг компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Авто импекс" (AOI+14.90%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL+4.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Силикат" (SIL-15.00%) болон "Эрдэнэт зандан" ХК (IND -14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.24 хувиар өсөж, 18937.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.601.608.478.714.89 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻