Гэр хорооллын долоон баг цэвэр усны шугамд холбогдоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ-аас агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллын айлын өрхүүдийг инженерийн шугамд холбох, цэвэр усаар хангах зорилгоор “Хашаандаа хаус” хөтөлбөр хэрэгжиж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд 2017 орон нутгийн төсвийн 300 сая төгрөгөөр Рашаант, Уртын гол, Наран багт бохир усны 885 метр, цэвэр усны 925 метр шугам татаж Цагаанчулуут багт ус, дулаан түгээх төв байгуулжээ. Харин 2018 онд улсын төсвийн 149.8 сая төгрөгөөр Булаг, Даваат, Рашаант багт цэвэр усны шугам барьж мөн МОН 2301 төслийн хүрээнд хийсэн ажлыг үргэлжүүлэхэд орон нутгийн төсвөөс 1.3 тэрбум төгрөг зарцуулж, Их-Залуу багт 1.8 км шугам шинээр татжээ.
Энэ онд улсын төсвийн нэг тэрбум
төгрөгийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллын зургаан багт буюу Баянбулаг, Булаг, Даваат, Наран, Рашаант,
Цагаанчулуут, Баянцагаан багт инженерийн шугам сүлжээг байгуулжээ.