Таеквондогийн шилдэг тамирчид Шанхай хотод болох “BUDA-TOP”-д оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-12-18 19:02:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Орхон аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит таеквондогийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 

Уг тэмцээнийг “Жаргалант таеквондогийн сургалтын төв" ТББ санаачилсан бөгөөд төвийн Хүндэт ерөнхийлөгчөөр ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва сонгогдсон юм. 

Тэмцээнд Дархан-Уул, Булган, Орхон аймгийн 100 гаруй тамирчин ганцаарчилсан болон 3x3 багийн тулааны төрөлд хурд хүч, авахаалж самбаагаа сорилоо.

Тэмцээний нийт дүнгээр “Жаргалант таеквондогийн сургалтын төв”-ийн баг тэргүүн байрт,  Дархан-Уул аймгийн баг тамирчид хоёрдугаар байрт, Булган аймгийн баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа. “Шилдэг тамирчин”-аар Жаргалант сумын тамирчин С.Анударь, З.Лут-Очир, Булган аймгийн тамирчин Б.Сумьяабазар, Дархан-Уул аймгийн тамирчин Б.Азжаргал нар шалгарчээ.

Уг тэмцээн ирэх оны нэгдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болох “BUDA-TOP” таеквондогийн олон улсын тэмцээнд оролцох тамирчидыг сонгон шалгаруулж байгаагаараа онцлог юм.  Иймд олон улсын тэмцээнд оролцох шилдэг 15 тамирчны зардлын 50 хувийг “Жаргалант таеквондогийн сургалтын төв” төлөхөөр болжээ. 

相关新闻