"Хөдөөгийн тээвэр", "Материалимпекс"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-11 17:30:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 11-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 69.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 273.422 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Хөдөөгийн тээвэр" (HUT+15.00%) болон "Материалимпекс" ХК (MIE+14.39%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN-2.81%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-2.31%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.16 хувиар өсөж, 18982.52 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.587.807.352.970.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻