Гамшгаас хамгаалах “Команд штабын сургалт, дадлага”-ыг зохион байгуулав

ФОТО МЭДЭЭ
185@montsame.mn
2019-12-11 18:35:59

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас тус аймгийн Тайшир суманд гамшгаас хамгаалах “Команд штабын сургалт, дадлага”-ыг  гурван үе шаттайгаар зохион байгуулав.

Тодруулбал, тус аймгийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/276 дугаар захирамж, Засаг дарга Онцгой байдлын газрын даргатай 2019 онд хамтран ажиллах гүйцэтгэлийн төлөвлөгөөнд  тусгагдсаны дагуу  Онцгой байдлын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн баталсан удирдамж, сургалтын хөтөлбөрийн дагуу Тайшир суманд гамшгаас хамгаалах “Команд штабын сургалт, дадлага”-ыг  зохион байгуулжээ.

Сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, баримт бичгийн боловсруулалт, бүрдэл, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүний хувцас, хувийн үүргэвч, техник, багаж хэрэгслийн бэлэн байдалд үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.