АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-12-07 09:56:40

ВАШИНГТОН. /TASS/. Иракт болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр хүмүүс амиа алдсан хэрэгтэй холбогдуулан хариуцлага хүлээх ёстой хэмээн АНУ-ын эрх баригчдын үзэж буй Иракийн гурван хүний эсрэг АНУ хориг арга хэмжээ авчээ. АНУ-ын Сангийн яамны хэвлэлийн албаны мэдээлэлд дурдсанаар, хориг арга хэмжээнд "Асаиб Ахль аль-Хакк" бүлэглэлийн хоёр удирдагч орсон байна.


Үүнээс гадна АНУ-ын эрх баригчид Ираны бизнес эрхлэгч Хамис Фархан аль-Ханжар аль-Иссавийг авлигын хэрэгтэй холбогдуулан хориг арга хэмжээ авсан байна. Хориг арга хэмжээний жагсаалтад орсноор АНУ дахь хөрөнгийг нь царцааж, Америкийн иргэд юмуу компаниудтай бизнес эрхлэхийг хориглоно гэсэн үг юм.

相关新闻