Уран хатгалмалчдыг бэлдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН“Монголын уран хатгамалчдыг дэмжих эгнэшгүй санаа” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага/ НҮТББ/, Булган аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран уран үйлч эмэгтэйчүүдийг бэлдэж эхэллээ.
Эднийх “Үндэсний гар урлал- өрхийн хөгжил” төслийн хүрээнд үндэсний хувцас эсгүүр, уран хатгамлын 4 өдрийн сургалтыг ХГБХХ–ийн танхимд зохион байгуулжээ.
Монголын уран хатгамалчдыг дэмжих “Эгнэшгүй санаа” төв НҮТББ-аас “Уран хатгамлын гайхамшиг” сэдвийн хүрээнд үндэснийхээ соёлын үнэт өв болох зүү ороох, хатгамлын урлалын гайхамшгийг дэлхийн түвшинд сурталчлан баталгаажуулах зорилгоор 3000 бүсгүй нөхөртөө хөөрөгний даалин нэгэн зэрэг урлаж, дэлхийн дээд амжилт тогтоож, Геннисийн номд бүртгүүлэх ажлыг энэ оны 8 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Иймээс энэ арга хэмжээнд оролцох хүсэлтэй хатгамалчдыг бэлдэх зорилгоор дээрх сургалтыг зохион байгуулжээ. Булган аймгаас 60 иргэн тус сургалтад хамрагдлаа.
П.Батням