"Монгол Базальт", "Хөвсгөл Алтан дуулга”-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-04 17:20:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 4-нд I, II, III ангиллын 31 ХК-ийн 343.366.858.37 төгрөгийн үнийн дүн бүхий 1.044.142 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Монгол Базальт" (MBW+4.71%) болон "Хөвсгөл Алтан Дуулга" ХК (ADU+0.28%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" (UYN-14.92%) болон "Авто Импекс" ХК (AOI-14.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв 

"TOP 20" индекс 1.81 хувиар буурч 18520.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.495.520.141.510.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻