"Хишиг-Уул", "Сүү"-гийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-03 17:37:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 3-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 100.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 490.962 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Хишиг-Уул" (HSX+14.87%) болон "Сүү" ХК (SUU+5.11%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" (AOI -12.59%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB-12.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.32 хувиар өсч 18862.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.543.894.479.832.79 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

相关新闻