Энэ өдөр 1.6 сая ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-29 17:55:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын 29-нд I, II, III ангиллын 28 ХК-ийн 326.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.6 сая ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Энэ өдөр "Махимпекс" (MMX+10.97%) болон "Хөх ган" ХК (HGN+6.10%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" (HRL-13.79%) болон "Багануур" ХК (MIB-13.04%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.55 хувиар өсч 18774.08 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.530.514.044.137.65 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻