"Байгаль эх - хариуцлагатай уул уурхай" хэлэлцүүлэг Архангайд үргэлжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-11-29 11:17:09

Архангай /МОНЦАМЭ/. "Байгаль эх - хариуцлагатай уул уурхай" үндэсний хэлэлцүүлэг Архангай аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо.

Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсад байгаль хамгаалах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хуулийг сахин биелүүлэх, уул уурхайн компаниудыг хариуцлагатай байлгах үүднээс 21 аймагт зохион байгуулж байгаа ажээ. Мөн ард иргэдийн дундаас гарсан санал, шаардлагуудыг төрд уламжлах, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах юм.

Энэ хэлэлцүүлгийн үеэр оролцогч иргэдийн ихэнх нь Өндөр-Улаан сумын уран олборолтын талаарх асуудлыг цэгцэлж, ямар нэг гарц шийдэл гаргаж өгөх тухай саналуудыг хэлж байв. 

相关新闻