"Агротехимпекс", "Материалимпекс"-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-28 17:28:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11 дүгээр сарын 28-нд I, II, III ангиллын 40 ХК-ийн 74.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 438.270 ширхэг хувьцаа арилжив.

Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Агротехимпекс" (ATI+13.93%) болон "Материалимпекс" ХК (MIE+13.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байв. Харин "Сор" (SOR-15.00%) болон "Монинжбар" ХК (MIB-11.44%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 1.21 хувиар өсч 18670.93 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.526.682.734.225.12 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

 

相关新闻