Ирэх оноос хэрэгжиж эхлэх татварын хуулийн талаар танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Татварын шинэчилсэн хууль ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Иймд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс хамтран бизнесийн байгууллагуудын төлөөлөлд Татварын шинэ хуулийг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ үеэр хуулийн үзэл санаа болон жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд уг хууль хэрхэн үйлчлэх талаар мэдээллээ. Тухайлбал,
Бичил үйлдвэр,
үйлчилгээ эрхлэгчид
- Жилийн 50
сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч
биш татвар төлөгч жилд нэг удаа хялбаршуулсан горимоор тайлан гаргаж, нийт борлуулалтын
орлогын дүнгээс нэг хувиар албан татвар төлөх
- Жилийн 300
сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд
жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах
орлогын нэг хувиар татвар төлөх
Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид
- Жилийн 300
саяас 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн
нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах
орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90
хувийг буцаан авах
Дунд үйлдвэр,
үйлчилгээ эрхлэгчид
- Жилийн 1.0-1.5
тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд
жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах
орлогын 10 хувиар татвар төлж, төлсөн татварынхаа 90
хувийг буцаан авах
- Жилийн 1.5-2.5
тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд
жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах
орлогын 10 хувиар татвар төлнө.