"Мон-Инжбар", "Монгол шуудан"-гийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-14 18:06:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 14-нд I, II, III ангиллын 30 ХК-ийн 137.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.776.022 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Моннжбар" (MIB+12.92%) болон "Монгол шуудан" ХК (MNP+3.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Агротехимпекс" (ATI-14.44%) болон "Дөрвөн-Уул" ХК (DRU-13.89%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.08 хувиар буурч 18799.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.511.945.441.068.18 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

相关新闻