Тариалах талбайн хэмжээг 200 мянган га-гаар нэмэх шаардлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Манай улс тариалалтын талбайн хэмжээгээ 200 мянган га-гаар нэмэх шаардлагатайг ХХААХҮЯ мэдээлэв.
Учир нь газар
тариалангийн гол бүс нутгийн нэг
Сэлэнгэ аймгийн тариаланчид тариалалтын талбайн хэмжээг нэмэх хүсэлтээ
аймгийн ИТХ-р хэлэлцүүлж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдүүлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатарыг тус аймгийн Ерөө сумд ажиллах үеэр
онцолжээ.
Түүнчлэн, энэ
зун газар тариалангийн дийлэнх бүс нутагт хур бороо багатай, гандуу байснаас ургац алдах нь тодорхой болсон
тул урт хугацаатай
хөнгөлөлттэй зээл олгох, ургац хадгалах, борлуулахад бодлогоор дэмжих хэрэгтэйг уламжиллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Хөдөө аж ахуйн салбарт энэ онд 800 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Цаашид зээлийг ашиглалт сайтай хэсэг рүү шилжүүлэх зохицуулалт хийнэ” хэмээв.
Тариалангийн бүс нутагт энэ оны аравдугаар сарын 25-ныг хүртэл тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээхгүй, оторлох болон өвөлжөөндөө буухгүй байх зэрэг хүчин төгөлдөр мөрдөж буй журмыг чанд сахиулахыг сумын засаг дарга нарт анхааруулжээ.