Хятад хэлний танхим нээсний хоёр жилийн ойг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2019-11-06 12:19:21

Дорноговь /МОНЦАМЭ/.Замын-Үүдийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль Хятад хэлний танхим нээсний хоёр жилийн ойг сургуулийнхаа сурагчид, багш нар болон сумын удирдлага, БНХАУ-ын Замын-Үүд дэх ерөнхий консулын төлөөлөлтэй  хамтран тэмдэглэжээ.

Хоёр жилийн өмнө орон нутгаас санаачилга гаргаж Эрээн хотын талд санал тавьснаар өмнөд хөршөөс хоёр багш Замын-Үүдэд ирж сурагчдад хятад хэл зааж байсан аж.
Одоогоор тус танхимын 430 сурагч хятад хэл үзэж байна. Мөн БНХАУ-ын эдийн засгийн тэлэлт, худалдаа арилжааны хамрах хүрээ олон улсад нэмэгдэж дэлхийн тэргүүлэх гүрэн болж буй нь хятад хэлийг зайлшгүй сурах шаардлага гарсан гэж албаныхан тодотгов.

Мөн Замын-Үүдийн ерөнхий боловсролын сургуулийн  багш нар болон сурагчид боловсролын солилцооны чиглэлээр Эрээн хотын сургуулиудтай танилцаж, туршлага судалсан аж.

相关新闻