Өнөөдөр 627.607 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-05 17:43:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 11-р сарын 5-нд I, II, III ангиллын 26 ХК-ийн 145.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 627.607 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Атар-Өргөө" (ATR+13.77%) болон "Хай би ойл" ХК (HBO+13.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын их дэлгүүр" (BUID-3.85%) болон "Адуун чулуун" ХК (ADL-3.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. 

"TOP 20" индекс 0.75 хувиар өсч 18406.29 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.474.701.622.693.76 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

相关新闻