АСЕАН-ы удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-03 11:26:54

БАНГКОК. /Bangkok Post/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн орнуудын тэргүүн нарын 35 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Тайландын нийслэл Бангкок хотод бямба гарагт эхэлсэн байна.


Энэхүү уулзалтыг даргалж буй Тайландын Ерөнхий сайд Прают Чан-о-ча АСЕАН-ы гишүүн орнуудын харилцаа болон гишүүн бус орнуудтай харилцаагаа улам бэхжүүлэхийн чухалыг онцолжээ.


АНУ-БНХАУ-ын худалдаан маргааны улмаас АСЕАН-ы гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт саарч буй энэ үед тус байгууллагын тэргүүн чөлөөт худалдааг хөгжүүлэхийг уриалах төлөвтэй байна. Мөн рохинжа дүрвэгсдийн асуудал зэрэг бүс нутагт тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэнэ.

相关新闻