АНУ-ын эдийн засгийн өсөлт саарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /BBC/.
Энэ оны гуравдугаар улиралд АНУ-ын
эдийн засгийн өсөлт саарсан боловч зарим эдийн засагчдын урьдчилсан таамаглалыг
давжээ.
АНУ-ын Худалдааны
яамнаас мэдээлснээр, 2019 оны 7-9 дүгээр сард дотоодын нийт бүтээгдэхүүний
өсөлт 1.9 хувь байсан ажээ. Энэ үзүүлэлтийг 1.6 хувиар өснө хэмээн зарим
мэргэжилтэн таамаглаж байжээ.
Хэрэглэгчдийн зардал
урьдчилан таамаглаж байснаас өндөр байсан нь бизнесийн хөрөнгө оруулалт
буурсан, улсын зардал багассан зэрэг үзүүлэлтийг тэнцвэржүүлсэн байна. Гэсэн
хэдий ч 2019 оны өсөлт саарах төлөвтэй хэвээр байна.
Өнгөрсөн оны
гуравдугаар улиралд АНУ-ын эдийн засаг 3.4 хувиар өсөж байжээ.