Энэ өдөр 398.161 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-30 18:04:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 30-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 89 сая төгрөгийн үнийн дүн бүхий 398.161 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 18 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 6 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Баянгол зочид буудал" (BNG+11.60%) болон "Махимпекс" ХК (MMX+8.65%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Стандарт проперти групп" (BBD-14.93%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-6.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.4 хувиар буурч 17922.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.385.508.122.235.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.    

相关新闻