"УИД”, "Женко Тур Бюро"-гийн хувьцааны ханш өсөлттэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-29 18:04:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 29-нд I, II, III ангиллын 24 ХК-ийн 115.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 465.693 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Улсын Их Дэлгүүр" (UID+13.74%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB +8.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монос хүнс" (MFC-5.75%) болон "Дархан нэхий" ХК (NEH-4.96%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.61 хувиар буурч 17994.31 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.378.095.015.792.86 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻