"Махимпекс", "Инвескор”-ын хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-28 17:59:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 28-нд I, II, III ангиллын 23 ХК-ийн 150.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 951.186 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Махимпекс" (MMX +3.23%) болон "Инвескор ББСБ" ХК (INV+0.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өссөн бол "Женко Тур Бюро" (JTB-8.54%) болон "Гермес Центр" ХК (HRM-6.45%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.12 хувиар буурч 18104.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2.390.260.840.494.06 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻