Н.Мөнхбаатар “Токио-2020” паралимпын эрх авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо болж байгаа байт харвааны Ази тивийн АШТ-ээс "Токио-2020" паралимпын эрхээ Монгол Улсын тамирчин Н.Мөнхбаатар авлаа юм.
Тэрбээр тивийн аварга шалгаруулах пара байт харвааны тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн амжилтаараа 2020 оны Токиогийн паралимпын эрхээ ийнхүү албан ёсоор авлаа.
Ташрамд сонирхуулахад, Монголын пара спортын шигшээ баг тамирчдаас “Токио-2020” паралимпын эхний эрхийг Турк улсын Анталья хотод болсон пара таеквондогийн ДАШТ-ээс эрэгтэйчүүдийн к 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн к 44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа нар тус тус хүртсэн бол пара буудлагын ОУХМ З.Ганбаатар "Токио-2020" паралимпын эрхээ албан ёсоор авсан. Мөн гавьяат тамирчин Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрлөөр дэлхийн дээд амжилтыг олон удаа ахиулж паралимпын эрхийн болзлоо бүрэн хангаад байгаа юм.