Чуулганаар 25 асуудал хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын пүрэв, баасан гарагийн чуулганаар нийт 25 асуудал хэлэлцэнэ.
Хуралдааны эхэнд Авлигатай тэмцэх газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэхээр оруулсан. байна. АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад буй.
Түүний дараа Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд хэлэлцүүлэгт орж ирсэн байна.
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн батлан хамгаалахын салбарын багц хуулийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж байсан ч цаг хүрээгүйн улмаас хэлэлцүүлгийг хийж амжаагүй. Тэдгээр хуулийн төслүүд энэ хоёр өдрийн чуулганы хуралдаанд дахин товлогджээ.
Б.Туул