Ажил эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын удирдлагууд Эрдэнэбулган, Тариат, Цэнхэр, Өндөр-Улаан, Төвшрүүлэх, Хотонт суманд ажиллалаа.
Ажлын хүрээнд 2019 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй төсөл арга хэмжээнүүдийн ажлын явцтай танилцаж, ажлын явц удаашралтай байгаа барилга байгууламжуудад ажил эрчимжүүлэх үүрэг, чиглэл өглөө.
10
дугаар сарын 22-ны байдлаар 2018 онд эхэлсэн Өлзийт, Цэцэрлэг сумын Соёлын
төвүүд болон Эрдэнэмандал
сумын цэцэрлэгийн барилга бүрэн дуусч, Хөгжимт драмын театр, Хашаат сумын
соёлын төвийн барилга, Цахир сумын эмнэлгийн барилга угсралтын ажил 60-85 хувьтай байгаа боловч ажил удаашралтай
явж байгаа аж.