Монголын 4 залуу туйванч тивийн АШТ-д оролцож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНАСАУ-ын Пёньян хотноо болж буй хүндийг өргөлтийн Ази тивийн залуучуудын 2019 оны аварга шалгаруулах тэмцээнд "Алдар" спорт хорооны 4 тамирчин, дасгалжуулагч Ч.Мартын хамтаар оролцож байна.
Хүндийн өргөлтийн 32 дахь удаагийн энэхүү тэмцээн 10 дугаар сарын 19-27-нд үргэлжлэх бөгөөд "Алдар" спорт хорооны тамирчин СДМ У.Амарбаяр /2019.10.24/ Ази тивийн дэвжээнд Монгол Улсын өсвөр үеийн 61 кг жинд огцом өргөлтийн дээд амжилтыг 6 кг, түлхэлттэй өргөлтийн дээд амжилтыг 8 кг-аар шинэчлэн тогтоосон бол ОУХМ Б.Эрдэнэзул Ази тивийн дэвжээнд эмэгтэй 45 кг жинд өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн Монгол Улсын дээд амжилтыг огцом өргөлт 5 кг-аар, түлхэлттэй өргөлт 8 кг-аар, нийлбэр дүнгээр 16 кг-аар шинэчилсэн байна. Мөн Б.Хонгорзул эмэгтэйчүүдийн 59 кг жинд хүрэл медаль хүртсэн билээ.