"Хөсөг трейд", "УИД-ийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-23 18:00:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 10-р сарын 23-нд I, II, III ангиллын 27 ХК-ийн 59.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 362.889 ширхэг хувьцаа арилжив.

Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөсөг трейд" (HSG +14.99%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+6.37%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Техник импорт" (TEX -11.11%) болон "Женко тур бюро" ХК (JTB-7.03%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.55 хувиар буурч 18162.24 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.391.829.186.883.67 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

相关新闻