ИЗНН бусад намтай эвсэх эсэхээ шийднэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРИргэний Зориг-Ногоон намын /ИЗНН/ Үндэсний Хорооны хурал ирэх бямба гаригт буюу энэ сарын 16-ны өдөр Корпорэйт төвийн хурлын танхимд болохоор товложээ.
Энэ удаагийн хурлаар сонгуульд эвсэл байгуулан оролцохоор ХҮН, МҮАН, Эх Орон намаас тус намд ирүүлсэн санал болон сонгуульд оролцох бусад хэлбэрийн талаар хэлэлцэн эцсийн шийдвэрээ гаргах юм байна.
Н.Туяа